Баасан, 2024-04-19
Шүүхээс Н.Номтойбаярыг саатуулах шийдвэр гарчээ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.05.28/ УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Улмаар дөнгөж сая шүүхийн гаднаас түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулахаар, авч явсан байна. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа "...Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэдэг шиг улс төрд орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй" хэмээн бичсэн байна. 


Шүүхээс Н.Номтойбаярыг саатуулах шийдвэр гарчээ
2020-05-28 17:46:53
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0