Бямба, 2024-04-20
МАН: УЗ хурлаар сайд нарын томилгоо хэлэлцэж байна

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Хүрэлсүхийн танхимын сайд нар эхнээсээ тодорч эхэлж байгаа бөгөөд. Тодруулбал, Удирдах зөвлөлд,

  • ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/
  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар /УИХ-ын гишүүн/
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл /УИХ-ын гишүүн/
  • Шадар сайд Я.Содбаатар /УИХ-ын гишүүн асан /
  • Гадаад харилцааны сайд Н.Энхтайван /УИХ дахь МАН-ын бүлгийн А/А дарга/
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх /Багануур, зүүн бүсийн эрчим хүчний дарга/
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн /БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/
  • Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /Дэд сайд/
  • ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан /ТӨБЗ-ын газрын дарга/
  • Соёлын сайд С.Чулуун /Доктор/
  • Эрүүл мэндийн сайд Б.Цогтбаатар /ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга/
  • Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар /Дэд сайд/
  • Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр /Бригадын генерал/
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа /ҮСХДарга/ нарын нэрс орж иржээ.

Удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байна.


МАН: УЗ хурлаар сайд нарын томилгоо хэлэлцэж байна
2020-07-07 16:54:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-07-07 17:44:58
    ??????: Соёлын сайдаар оюуны хулгайч болох гэж уу? Хонио чоноор мануулах гэгч болох нь