Баасан, 2024-04-19
Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр |2020.10.21| 17:00 цагт хуралдахаар болжээ

Аймаг, нийслэл, сум. дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн долоо хоногийн пүрэв /202.10.15/ гарагт болсон билээ. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тухайлбал, нийслэлийн найман дүүрэгт МАН ялалт байгуулсан юм. Ингэснээр дараагийн хотын дарга МАН-аас тодрох нь тодорхой болсон билээ. 
 
Тэгвэл өнөөдөр /202.10.21/ Нийслэлийн МАН-ын хороо 17:00 цагт хуралдахаар болжээ. Өөрөөр хэлбэл, тус намын хорооны 300 гаруй гишүүн хуралдаж, Хотын даргад нэр дэвшигчдээ тодруулна.
 
Харин Хотын даргад хэд, хэдэн хүний нэр яригдаж байгаа юм. Тодруулбал, өдгөө нийслэлийг удирдаж буй Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва болон Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нарын нэр яригдаж байна. 

Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр |2020.10.21| 17:00 цагт хуралдахаар болжээ
2020-10-21 15:28:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ