Пүрэв, 2024-04-25
НОК-ын Шуурхай штабын даргаар Р.Чингис томилогдох уу

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга,  Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Харин түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хурандаа Р.Чингисийг томилох саналыг гаргасан байна. 
 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Сандагсүрэн нь ирэх зургадугаар сард СХД-т болох нөхөн сонгуульд өрсөлдөхөөр болж, ийнхүү ажлаа өгч байгаа гэсэн боловч зарим эх сурвалж Ерөнхий сайдын үүрэг чиглэлийн дагуу ийнхүү чөлөөлөгдөж байгаа гэсэн юм. 
 
Учир нь Ерөнхий сайд НОК-ын үйл ажиллагаатай танилцах үеэрээ НОК-д бүтцийн өөрчлөлт хийхээ мэдэгдсэн билээ. 
 
Р.Чингис нь 1989 оноос хойш Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөлгч, ахлах төлөөлөгч, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд ЦЕГ-ын дарга, ХСИС-ын захирал зэрэг албан тушаал хашиж байсан билээ. 
 
 

НОК-ын Шуурхай штабын даргаар Р.Чингис томилогдох уу
2021-02-10 09:49:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0