Баасан, 2024-04-26
Боловсролын сайд салбарынхаа хэдхэн Резидент эмчдээ анхаарал хандуулах цаг болжээ

Төгсөлтийн дараах сургалтын чанар хүртээмж, арга хэлбэр эмч, оюутан суралцагчдын анхаарал татсан сэдэв байсаар ирсэн. Уг тогтолцоог засах, төгөлдөржүүлэх гэж ЭМЯ болон салбарын бусад байгууллагууд сэтгэл зүтгэл гарган ажиллаж, багагүй хугацаа зарцуулсан байдаг.
Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/337 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс сургалт эрхлэх зөвшөөрөл олгосон 21 байгууллага зохион байгуулж байна.
2020-2021 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий 21 байгууллагад 30 мэргэшлийн чиглэлээр 1194 Резидент эмч суралцаж байна.
Резидент эмч нар Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоол-ТҮЭМ-IV шатлалаар цалинтай болгох тухай заалт орж хэрэгжиж эхлэх хүртэл хоёр жилийн дараагаас буюу 2021 оноос л цалингаа авч эхлээд байна. Ном журмын дагуу суралцаж буй Резидент эмч нар цалингаа авч байна. Харин АШУҮИС-ийн 707 резидент эмч нарын цалингийн асуудал хөндөгдсөн.
 
АШУҮИС бол Боловсрол Шинжлэх Ухааны Яаманд харьяалагддаг боловсролын байгууллага. Гэтэл Резидент эмч нарынхаа цалинг ЭМЯ өгөх ёстой хэмээн оюутнуудаа турхирсан. Үнэн хэрэгтээ БХЯ, Төмөр зам гэх мот байгууллагын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд, тэнд ажиллагсад тухайн хамаарал бүхий салбараасаа цалинждаг.
 
Сургуулийн Резидент эмч нар цалингаа нэхээд 3 сар болж байхад төлбөрийг нь аван сургаж, ашгийн төлөө ажиллаж буй боловсролын байгууллага нь яагаад тэднийг анхаарч, цалингийнх нь асуудлыг шийдвэрлэхээр хөөцөлдөхгүй байна вэ? Л .Энх-Амгалан сайд аа. Боловсролын байгууллага суралцагчдынхаа төлөө сэтгэл, зүтгэл гаргах ёстой бус уу. Хүнийхээ тоогоор Эрүүл мэндийн сайдын төсөвт батлагдсан мөнгөнөөс авч өөрөөр хэлбэл хууль, журмынхаа дагуу төсөвтөө суулган цалинжиж байгаа хэдэн Резидент эмч нарын халааснаас авч өөрийн харьяаллын сургуулийн Резидент эмч нарт олгуулах гэхийн учир юу вэ. Яагаад өөрсдийн төсвөөс гаргаж өгч болохгүй гэж, хууль хэрэгжиж эхлэх хугацааг мэдсээр байж төсөвтөө суулгаагүй учир юу вэ.
АШУҮИС-ийн Резидентүүд цалингаа нэхсээр байна. Хэн өгөх вэ, төсөвт суугдсан байгаа гэдэг шалтгаанаар одоо цалингаа авч байгаа Резидент эмч нарын цалингаас танаж өгөх үү, энэ асуудлыг анхааралдаа авч, шийдвэрлэж өгөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаас шаардаж байна. “Дайран дээр давс” гэгчээр Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/337 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу “Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль” сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүйгээр барахгүй элсэлт авч байгаа бүх чиглэлийнхээ дагуу практик суурь бааз байхгүй байна.
 
Төгсөлтийн дараах сургалт гэдэг бол танхимын сургалт биш юм. Зургаан жил онол үзэж төгсөөд, шалгалт өгч эмчлэх эрхээ авсан эмч нар сургалт эрхлэх зөвшөөрөл авсан эмнэлгүүдэд, эмнэл-зүйн сургагч багшаар бэлтгэгдсэн туршлагатай эмч нараа дагалдан, онолын мэдлэгээ практик сургалтаар бататгадаг.
 
Хэрвээ АШУҮИС журмын дагуу төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллага болох зөвшөөрлөө ЭМЯ-ны ЭМХЗ-өөс аваад үндсэн мэргэшлийн сургалтаа зохион байгуулах аваас хуулийн дагуу резидент эмч нарын цалин олгогдох боломж бас харагдаж байна.
 
Хүний их эмч Г.НОМИН            
Эх сурвалж: Sonin.mn

Боловсролын сайд салбарынхаа хэдхэн Резидент эмчдээ анхаарал хандуулах цаг болжээ
2021-03-23 09:31:40
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ