Улс төрийн намууд ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулж байна. Ардчилсан нам хоёр салаад багагүй хугацаа өнгөрсөн. Тэд ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж, нэг хүн дэвшүүлэх болов уу гэтэл хоёр салж нэр дэвшигчээ тодруулсан. Хоёр салсан санал асуулгаар С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёр гарч ирээд байна. Энэ хоёрын нэг нь дэвших ёстой тул нэг нь үлдэнэ. С.Эрдэнэийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд намаа толгойлж орсон бөгөөд 11 суудал авсан тул парламентад суудалтай нам болгосон. Харин Н.Алтанхуяг бие даан нэр дэвшээд гарсан. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 31.2 "Бүлэгт зөвхөн тухайн нам, эвсэлээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно" гэсэн заалтаар Н.Алтанхуяг Ардчилсан намын бүлэгт орох хууль зүйн боломжгүй байна. Мөн Н.Алтанхуягийг Ардчилсан намаас 4 жилийн хугацаатай хассан, одоо ч Сонгинохайрхан дүүргийн намын гишүүдийн бүртгэлд байхгүй тухай дүүргийн намын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Очирбат албан бичгээр мэдэгдсэн байсан. Эрх мэдэлд хүрэх болохоор ирээд уур нь хүрэхээр гараад явдаг байж таарахгүй хэмээн Ардчилсан намын жирийн гишүүд түүнд тун тааламжгүй ханлаж байна. Тиймээс С.Эрдэнэ Ардчилсан намаас 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадал өндөр болж байна.
	
| Н.Алтанхуягийн Ардчилсан намаас 4 жилээр хассан байжээ | 
  
 
      
       
  
  
 
 Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо 
      2025-10-23 12:20:01
 А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио 
      2025-10-23 12:18:59
 Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо 
      2025-10-23 12:17:14
 С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна 
      2025-10-01 11:00:20
 Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна 
      2025-10-01 10:59:24
 Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв 
      2025-10-01 10:56:54
 Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин 
      2025-09-24 12:06:06
 УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй 
      2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
 Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна 
      2025-09-23 08:43:02