Баасан, 2024-03-29
​УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөлжээ

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. Өнөөдрийн бүлгийн хуралдаанд 13 гишүүний 8 нь оролцжээ. 

Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлсөн байна. Ингээд бүлгийн даргын ажлыг бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Н.Ганибалд хариуцуулах шийдвэр гаргасан байна. Бүлгийн даргыг чөлөөлөх асуудлыг зургаа, долдугаар сараас хойш ярьж эхэлсэн байна. Гэхдээ чуулган завсарлаж, сонгуультай золгосон учраас өнөөдрийг хүртэл хойшлуулжээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал: УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд тухайн бүлгээс гарна. Ямар нэгэн бүлгийн дарга, хэн нэгэн иргэн бүлгээс гарсныг зарласнаар бүлгээс гишүүдийг гаргахгүй гэж хуульд тов тодорхой заасан.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Энэ албан ёсны хурал. Сүүлийн үед АН-аас бүлгийн дарга байсан Д.Ганбат гэж нөхөр долоо хоног бүр хүн хөөдөг болсон. Цаанаас нь тушаал, шийдвэр авч ирж уншдаг болсон. УИХ-ын гишүүд хуулиар олгогдсон эрхтэй. Өөрөө бүлгээс гарах өргөдлөө УИХ-ын даргад өгснөөр бүлгээс гарсанд тооцдог. Түүнээс хэн нэгэн намаас хөөж, шийдвэр гаргадаггүй.


​УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөлжээ
2021-10-18 18:05:58
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ