Баасан, 2024-03-29
Шинэ гишүүд хэзээ тангараг өргөдөг вэ

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт дуусч, урьдчилсан байдлаар дүнгээ гаргасан. Өнөөдөр СЕХ 11.00 цагт мэдээлэл хийж, сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулах юм.

18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат 15943

28 дугаар тойрог буюу СХД-т МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар 25469 санал авсан урьдчилсан дүн гараад байгаа билээ.

Тиймээс шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, ажилдаа орох ёстой. Хуульд СЕХ ажлын 15 хоногийн дотор сонгуулийн дүнг УИХ-д хүргүүлнэ гэж заасан. СЕХ-оос хэзээ сонгуулийн дүнг УИХ-д хүргүүлэх талаар тодруулахад “Манайх өнөөдөр сонгуулийн дүнгийн асуудлаар хуралдаж, сонгуулийн дүнг хэзээ УИХ-д хүргүүлэхээ шийдвэрлэнэ. Ажлын 15 хоногт багтаан сонгуулийн дүнг УИХ-д хүргүүлнэ гэж заасан байдаг ч тэгж удаахгүй. Өнөө, маргаашдаа багтаад сонгуулийн дүнг УИХ-д хүргүүлнэ” гэлээ.

УИХ СЕХ-ны дүнг хүлээн авсны дараах анхны чуулганаар шинэ гишүүд тангараг өргөх хуультай юм. Тиймээс нөхөн сонгуулиар олонхийн санал авч, ялалт байгуулсан хоёр шинэ гишүүн энэ 7 хоногт багтаан тангаргаа өргөх бололтой.

Нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн хоёр нэр дэвшигч ялалт байгуулсан учраас МАН 62 гишүүнтэй хэвээр үлдэж байна.

Шинээр сонгогдсон гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцана уу.

 

 


Шинэ гишүүд хэзээ тангараг өргөдөг вэ
2021-10-18 18:07:55
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0