Мягмар, 2024-04-16
АН: БНСУ-ын сонгуулийн системийн туршлагаас судлав

Ардчилсан нам олон жилийн хагаралдаа цэг тавьж нэг талдаа гарч, намын даргаараа Л.Гантөмөрийг сонгосон.  Тус намын хувьд дотоод бүтэц, намын шинэчилсэн зохион байгуулалт хийхээс гадна намынхаа гадаад харилцааг  хөгжүүлэхэд анхаарах болсон байна. Тодруулбал, АН-ын дарга Л.Гантөмөр болон ҮБХ-ны гишүүд БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү албан ёсны айлчлалын хүрээнд БНСУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаатай танилцжээ.

Монгол Улсын парламентаар ҮХНӨ-ийн хүрээнд сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал ид хөндөгдөж буй.  БНСУ нь холимог системээр сонгуулиа явуулдаг улс орны нэг.  Монгол Улсад ирэх 2024 онд УИХ-ын сонгууль болно. Тэгвэл БНСУ-д мөн адил ирэх жил парламентийн сонгуультай бөгөөд саналын мэдээллийг блок чайн руу шилжүүлж, технологийн шинэ дэвшлийг санал хураалтад нэвтрүүлж байгаагаараа онцлог аж. Тус улс сонгуулийг шударга явуулахын тулд саналыг хоёр үе шаттай тоолж баталгаажуулдаг.  Өөрөөр хэлбэл, эхлээд саналын хуудсыг гараар тоолж, гараар тоолсон саналаа санал тоолох машинаар баталгаажуулдаг юм байна. Үүний зэрэгцээ саналын хуудас бүр нь QR кодтой учир саналын хуудсыг нэмэх, өөрчлөх ямар ч боломжгүй.

Тиймээс технологийн энэхүү ололтуудыг Монголын сонгуульд ашиглаж, шударга сонгууль явуулах талаар Ардчилсан нам УИХ дахь бүлэгтэйгээ хамтран ажиллахаар болжээ.


АН: БНСУ-ын сонгуулийн системийн туршлагаас судлав
2023-05-26 13:48:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ