Мягмар, 2024-04-23
АНУ-д ААН-үүдийг нээх шийдвэр гаргажээ

АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньювсом зарим нэг бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд дахин нээгдэж байгаа талаар мэдэгдлээ. Түүний энэ шийдвэрийг “АНУ хяналтаас гарч, цар тахалтай эвлэрчээ” гэсэн гарчиг бүхий нийтлэлүүд ч цацагдаж эхэллээ. Нэгэнт тархсан, хянах боломжгүй болсон хүнд нөхцөл байдалд байгалийн шалгарал хүчтэйг нь үлдээж, хүчгүйг нь устгалд оруулах нөхцөл байдлыг ойлгосон учир ийнхүү зарим мужууд ААН үйл ажиллагааг сэргээж, ирээдүй рүү харсан бизнесийн, санхүү эдийн засгийн салбараа аврахаар шийдсэн бололтой.

Өөр өнцгөөс тайлбарлавал алданги амсаж дампуурсанаас хүний амь нас, халдварт байдлыг хамтдаа өөр аргаар давах гэсэн нэг оролдлого гэж харж байна. Эрсдлийн хувьд хамгийн бага бизнесийн салбаруудаа нээж байгаа гэж байгаа боловч энэ баасан гарагаас эхлээд АНУ-ын ААН-үүдийн үүд хаалгыг нээсэн компани болгоны халдвартай иргэдийн тоо өсөх хандлагатай болж эхэллээ. Муж мужийн хууль тогтоомж өөр байдаг болохоор нэгдсэн улсын хэмжээнд нэг шийдвэрт хүрэх, нэг шийдэлд хүрэх бэрхшээлтэй. Тиймээс зарим мужийн үйл ажиллагаа бусдад жишээ, ололт амжилт, алдаа гээд туршлага болж байдаг талаар эх сурвалж онцоллоо.

Эх сурвалж: https://www.cnbc.com


АНУ-д ААН-үүдийг нээх шийдвэр гаргажээ
2020-05-05 09:31:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0