Баасан, 2024-03-29
Нефтийн үнэ 32 ам.доллар болж өслөө

Өнгөрсөн сарын 14-нөөс хойш анх удаагаа нефтийн үнэ 32 ам.доллароос өссөн үзүүлэлт өнөөдөр гарлаа. “Brent” зах зээлийн нефтийн үнэ 32 ам.доллар болж байгаа нь 17.9 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Харин “WTI” зах зээл дээр 24.28 хувиар өсөж 25.34 ам.доллар болжээ. Нефтийн үнэтэй холбоотой үнийн өсөлт, бууралт сүүлийн саруудад хадгалах нөөцний асуудал байсан. Тэгвэл үнэ өсөх гол шалтгаан нь хэрэглэгчдийн эрэлттэй холбож тайлбарласан аж. Тэгэхээр 5.5 дахин нөөцийн боломж шатахуун импортлогч нар, шатахууны салбарт худалдаа хийдэг бизнесийн байгууллага хооронд хэлбэлздэг байх нь. Тодруулбал, эрэлт-нийлүүлэгч-худалдагч гурвын дунд асар их нөөц, захиалгын орон зай байдаг аж. Халдварт өвчний энэ цаг мөчид шатахууны эрэлт ямар байхаас үл хамаарч нефтийн үнэ ерөнхийдөө хэлбэлзэх аястай болж ирсэнийг дэлхийн нефтийн зах зээлийн судлаачид тайлбарлаж байна.

Эх сурвалж:https://ria.ru/20200506/1571003439.html


Нефтийн үнэ 32 ам.доллар болж өслөө
2020-05-06 17:13:25
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ