Бямба, 2024-04-20
“Tesla”-ийн ажилчид, ажилгүйдлийн тэтгэмж авахгүй

Тус компанийн ажилчид хөл хорио, халдварын нөхцөл байдлаас болоод ажилдаа очихгүй байгаа. Тэгвэл компанийн зүгээс ажилдаа ирэхгүй бол ажилгүйдлийн тэтгэмж өгөхгүй байх хэмжээнд нөхцөл байдал хүндрээд байгааг анхааруулжээ. Хүний нөөцийн ажилтан Валери Уоркмэн ажилчид руугаа илгээсэн мэйл зурвастаа энэ талаар анхааруулсан аж. Уг нь ажилгүйдлийн тэтгэмж авах эсэх нь мужийн шийдэх асуудал. Тесла компанийн зүгээс ажилгүй гэртээ байх нөхцөлд таатай хандахгүй байгаа бололтой. Ажлаа эрсдэл даагаад хийх ёстой нөхцөл байдал үүссэн талаар гүйцэтгэх захирал тайлбар хийсэн байна. Автомашин үйлдвэрлэгч компани ийнхүү ажилчдын хүнд байдлыг ойлгохгүй байгаа нь зөвхөн бизнесийн үйл ажиллагаа, ашиг, алдагдал зэргийг харж байгаа ААН-үүд дэлхий дахинаа үнэн төрхөө харуулж эхэллээ. 

Эх сурвалж: https://techcrunch.com/2020/05/13/tesla-employees-who-dont-return-to-work-could-lose-unemployment-benefits/

 


“Tesla”-ийн ажилчид, ажилгүйдлийн тэтгэмж авахгүй
2020-05-14 10:26:29
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0