Пүрэв, 2024-04-25
“Disney” шууд дамжуулалтын дарга “TikTok”-ийн гүйцэтгэх захирал болно

“Disney” компанийн шууд дамжуулалт, лэйв хариуцан ажилдаг ерөнхий захирал Кэвин Мэйер “TikTok”-ийн гүйцэтгэх захирал болохоор ажлаа өгөөд байна. Богино хэмжээний бичлэг оруулдаг цахим сүлжээний төлөөлөл болсон “TikTok” 2018 оноос хойд түүнтэй холбоотой байсан байна. Гэвч хүүхдүүдийн бичлэг, шууд дамжуулалт гээд өөрийн хариуцан ажиллаж байсан салбартаа тэрээр манлайлагч байхыг илүүд үзэж байсан бол энэ удаад шийдвэрээ өөрчилж гүйцэтгэх захирлын албан тушаалд суухаар болжээ. Халдварт өвчин тархаад байгаа энэ цаг мөчид цахим сүлжээгээр мөнгө олж болох хамгийн том сүлжээ “TikTok” болсон бололтой. Энэ зах зээлд ханцуй шамлан орж байгаа дараагийн бизнесмэн, менежер, хөгжүүлэгч ийнхүү ажлын байраа удахгүй хүлээж авна. Тэрээр одоогийн байдлаар гэрээний үе шат, тохиролцооны нарийн зүйл дээр хэлэлцэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2020/05/18/media/kevin-mayer-disney-tik-tok/index.html


“Disney” шууд дамжуулалтын дарга “TikTok”-ийн гүйцэтгэх захирал болно
2020-05-19 14:47:52
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ