Мягмар, 2024-04-23
“Alibaba” бизнесээ 6 хуваахаа зарласны дараа хувьцааны ханш нь өсөв

“Alibaba” компани 220 тэрбум ам.долларын бизнесээ хуваах төлөвлөгөөгөө зарлав.

Тэд 220 тэрбум ам.долларын бизнесээ зургаан нэгж болгох хуваах  төлөвлөгөөгөө зарласны дараа хувьцааны ханш нь Нью-Йоркийн биржид 14.3 хувиар өслөө.

Тус компани бизнесээ интернэт худалдаа, хэвлэл мэдээлэл, клауд үйлчилгээ болон автоматжуулалт зэрэг хэсгүүдэд хуваахаар төлөвлөсөн байна. Ингэснээр цаашид шинэ охин компаниуд байгуулж, IPO хийх үндэс суурийг тавьж байгаа аж.

Холдинг компанийн бүтцэд шилжих нь БНХАУ-ын томоохон технологийн компаниудад ховор тохиолддог учир “Alibaba”-ийн шийдвэр салбартаа үлгэр дуурайлал болж байна.


“Alibaba” бизнесээ 6 хуваахаа зарласны дараа хувьцааны ханш нь өсөв
2023-03-29 12:44:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0