Баасан, 2024-03-29
Б.Мягмар: Их наядаар хэмжигдэх борлуулалт бүхий бизнесийн орчин бүрдэнэ

“Шинэ сэргэлт-Улаанбаатар” Олон Улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум өнгөрсөн өдрүүдэд нийслэлд болж өнгөрлөө.  Энэ үеэр "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж,  малын түүхий эд дотоодын үйлдвэр эрхлэгч нарт хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, их наядаар хэмжигдэх борлуулалт хийх боломж бүрдлээ.

Энэ талаар НИТХ-ын Төлөөлөгч, "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн захирал Б.Мягмар “Бүх борлуулалт, зах зээл, дэд бүтэц, аж үйлдвэрүүд Улаанбаатар хотод төвлөрч байна. Энэ талаар Дэлхийн банкнаас Санхүү, эдийн засгийн судалгаа хийхэд Эмээлт ”өгөөж”-тэй гэсэн дүн гарсан. Олон жилийн турш Эмээлтэд дагуул хот байгуулна аж үйлдвэрийн парк байгуулна гэж газраа хүртэл төлөвлөж, “Аргалант-Эмээлт” дагуул хотын эдийн засгийн тусгай бүс байгуулах зорилтыг хэрэгжүүлэхээр хөдөө аж ахуйн паркийг хөгжүүлэхээр 539 га тал­байн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хийгээд байна. Санхүүжилтийн хувьд Нийслэлийн зүгээс “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих” төслөөр суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэж, бохирдож үлдсэн газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөх зорилготой төслийг хэрэгжүүлэхээр Дэлхийн банктай хамтран ажиллаж байна. Энэ төслийг УИХ, Засгийн газар, салбарын яам дэмжсэнээр арьс ширний үйлдвэрлэлд “шинэ сэргэлт” бий болох юм. Энэ хүрээнд Эмээлтэд хэдий хэмжээний арьс шир болон завод ноос үйлдвэрлэх хүчин чадал болон төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар ХХААХҮЯ болон мэргэжлийн холбоотой зөвшилцөн хамтран ажиллаж байнау гэлээ.

Засгийн газраас бодлогоор арьс ширний үйлдвэр барих, түүхий эдийн боловсруулах ажлыг дэмжиж буй. Үүнтэй холбоотойгоор Эмээлт эко аж үйлдвэрийн парк барих тогтоол гаргаж, үйлдвэрлэгчид бизнесмэнүүд үйлдвэрээ өөрсдөө босгох, төрийн зүгээс шаардлагатай дэд бүтцийг бий болгож, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд парк үйл ажиллагааны чиглэл бүрээрээ хөгжих боломж бүрдэх юм байна. Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь нийт 539 га талбайд улс, нийслэлийн төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээл, хувийн хэвшлийн эх үүсвэрээр 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Энэ нь арьс шир, завод ноос, ноолуур, мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, хүлэмж, ойн аж ахуй, олон улсын худалдааны төв, бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв зэрэг чиглэлээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэхээр зорьж байгаа гэнэ.


Б.Мягмар: Их наядаар хэмжигдэх борлуулалт бүхий бизнесийн орчин бүрдэнэ
2023-04-24 11:55:46
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ