Баасан, 2024-04-26
Уул овоонд гарахгүй байхыг анхааруулж байна

Богдхан уул, Зайсангийн амууд, Хийморийн овоо, Бурхантын овоо, Айдасын овоо, Богины ам зэрэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх бүх тахилгат уул овоо руу иргэдийг зорчуулахгүй байхад тус дүүргийн Онцгой комиссын хамтарсан баг байнгын хяналт тавьж ажиллаж байна.
 
Ийнхүү хяналт тавьж байгаа боловч иргэд уул, овоо руу гарах, олноороо агаар салхинд гарч, гулгах тохиолдол их байгаа аж.
 
Иймд иргэд зорчигчид та бүхнийг хүлээцтэй, тэвчээртэй хандаж, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, амны хаалтаа байнга зүүж, амралтын болон бусад өдрүүдэд хөл хорио тогтоосон бүс рүү зорчихгүй байхыг ХУД-ийн Онцгой комиссоос онцлон анхааруулж байна. Хариуцлагатай, ухамсартай байж хамтдаа сэргийлье!

Уул овоонд гарахгүй байхыг анхааруулж байна
2020-03-23 14:00:01
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ