Баасан, 2024-04-19
Б.Ууганбаяр: ОХУ-аас ирж байгаа оюутнууд хоолоо голж, янз бүрийн юм нэхэж байна

  УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийв. 
 
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Өнөөдрийн байдлаар 2031 хүн тусгаарлагдах байранд байна. Тусгаарлах байрууд ачаалалтай байна. Улаанбаатар хотын ойролцоох амралт, сувиллын газруудыг судалж байгаа. Төмөр замын байгууллагаас Баянбуурал амралтад иргэдийг байрлуулах боломжтой гэдгээ хэлсэн. 
 
Баян-Өлгий аймгийн халдвар хамгааллын дэглэмийн асуудал одоо жигдэрч байна. Хүндрэл бэрхшээл байсан. Халдвар хамгааллын дэглэм гэдэг тоглоом биш. Хэн дуртай нь өөрийнхөөрөө байдаг асуудал биш. Багабаян амралтын газарт очлоо. Халаалтын асуудлыг шийдсэн. Шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 
 
Алтанбулагийн боомт дээр 8 байцаагч ажиллаж байна. Сүүлийн үед ОХУ-аас оюутнууд их ирж байна. Тус оюутнуудын ар гэрийнхэнд хандаж хэлэхэд "Тусгаарлах байранд байхдаа дүрэм журмыг ягштал дагаж мөрдөөрэй" гэж үр хүүхэддээ хэлээрэй. Хоол голсон, янз бүрийн юм нэхсэн асуудал байна. Бид халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллаж байгаа шүү. Учир зүйгээ олоод байвал ямар нэгэн хүндрэл гарахгүй" гэв. 
 
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 
 
-Франц улсад нэг монгол иргэн халдвар авсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? 
 
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад улсад шинээр коронавирусийн халдвар авсан зүйл байхгүй. Тийм мэдээлэл байхгүй.
 
-БНСУ-д оюутнууд эх орондоо ирсэн. Гэтэл тус улсад хичээл сургууль нь хэвийн явагдаад эхэлжээ. Солонгост сурдаг оюутнуудын энэ асуудлыг яаж шийдэх вэ? 
 
-БНСУ-д сурдаг оюутнуудын асуудлыг анхнаасаа судалж, шийдвэрлэсээр ирсэн. Өнгөрсөн долоо хоногт 70 гаруй оюутнуудын асуудлыг нааштайгаар шийдсэн. Гуравдугаар сарын 21-нд БНСУ-ын Ерөнхий сайд уриалга гаргасан. Ингэхдээ "Солонгосчууд энэхүү халдварыг ялан дийлэх эсэх нь 15 хоногийн дотор шийдэгдэнэ" гээд хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тус улсад сурч байгаа иргэд тухайн улсын гаргасан дүрэм журмыг дагаж мөрдөх хэрэгтэй байна. Нэг хэсэг оюутнууд Монголоос яаралтай БНСУ руу явмаар байна. Нислэгт бүртгэж өгөөч гээд байгаа. Нөгөө хэсэг нь халдвар намжтал визээ сунгуулаад эндээ байя гэж байгаа. Чартер нислэгийн бүртгэлийн асуудал байхгүй гэдгийг дахин хэлье. Хэрвээ нислэг үйлдэх бол ном журмынх нь дагуу билетээ захиалаад явна. Гэхдээ иргэддээ хандаж хэлэхэд "Коронавирусийн халдвар 190 гаруй оронд тархаад байна. Тиймээс энэ хугацаанд гадаад дотоод явах асуудлаа хойшлуулмаар байна" гэв. 

Б.Ууганбаяр: ОХУ-аас ирж байгаа оюутнууд хоолоо голж, янз бүрийн юм нэхэж байна
2020-03-23 13:05:50
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ