Баасан, 2024-03-29
МАН коронатай сайн тэмцэж байгаад Лу.Гантөмөр санаа зовов

УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр өнөөдөр “News.mn” цахим сайтад улс төрийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярицлага өгчээ. Түүний ярилцлагаас хэд, хэдэн асуудал анхаарал татав. Хамгийн хачирхалтай нь, боловсролын салбарыг толгойлж явсан Лу.Гантөмөр “2020 оны сонгуулийн өнгийг хэрхэн харж байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултанд “боловсролгүй” басхүү ёсзүйгүй ч гэмээр хариулт өгчээ.

Тодруулбал, тэрбээр “2020 оны сонгуулийн онцлог бол коронавирус. Эрх баригчдад коронавирус маш том давуу тал өгсөн. Дөрвөн жилийн хугацаанд хийсэн бүхнээ коронавирусаар дарж сонгууль явуулах нь” гэж санаа зовнингуй ярьжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар коронавирусын эсрэг арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлж, ажлаа сайн хийж байгаа нь АН-ын гишүүдийг айлгаж эхэлсэн бололтой. Эх орон, иргэдийнхээ эрх ашгийн төлөө зүтгэнэ гэх амлалт өгдөг гишүүдийн бодит төрх ийнхүү ганцхан ярилцлагаар танигдлаа. Лу.Гантөмөр гишүүний хувьд иргэд нь эрүүл саруул, эх орон амгалан тайван байхаас илүүтэй 2020 оны сонгуульд корона вирус МАН-д нэмэх оноо болохвий гэж санаа зовж байгаагаа шуудхан илэрхийлж байна.  Мөн ярилцлагынхаа үеэр Лу.Гантөмөр тойргоо сольж үзээгүй гэж сайрхсан атлаа “гэр хорооллын айл өрхөөрөө сонгууль дөхөхөөр л  очно доо” хэмээн хээвнэг хариулжээ. 

 

МАН коронатай сайн тэмцэж байгаад Лу.Гантөмөр санаа зовов
2020-05-01 12:53:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ