Пүрэв, 2024-04-25
Коронавирус улиасны унгирлаар дамжин халдварлах эрсдэлтэй

ЦЕГ-ын Нийтийн  хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албанаас иргэд, олон нийтэд хандаж сэргэжмлүүлэг гаргасан байна. Тус байгууллагаас шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамгаалах судалгаа, эрсдлийн үнэлгээг долоо хоног, сар, улирлаар хийдэг бөгөөд энэ удаа 5,6 дугаар сард бий болж болзошгүй эрсдэлийн нэг бол улиасны унгирал гэж үзэж, улиасны үр унахаас сэргийлэх талаар сэрэмжлүүлэг хүргэж байгаа аж. Тодруулбал, улиасны унгирал нь бүх төрлийн харшлыг үүсгэхийн зэрэгцээ коронавирусийн нянг хамтад нь тээж зөөвөрлөх өндөр эрсдэлтэй болохыг анхаарууллаа. Учир нь, ОХУ болон бусад улс оронд улиасны унгирлаар дамжуулан коронавирус халдварлах өндөр эрсдэлтэй болохыг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Манай улс коронавирусийн өндөр эрсдэлтэй орны тоонд зүй ёсоор багтдаг тул бид дор бүрнээ өндөржүүлсэн бэлэн байдлыг сахих нь чухал. Иймээс төв, орон нутгийн холбогдох байгууллагууд энэ талаар анхаарч улиасны унгирал гарахаас сэргийлэх, ард түмнээ амны хаалт сайн зүүж, гэрийн цонх, хаалгаар унгирлыг оруулахгүй байх, устгах арга хэмжээ авахыг тус албанаас сэрэмжлүүлж байна. “Улиасны унгирал цэцэглэлтийн үеэр коронавирусийн тархалтыг нэмэгдүүлэх өндөр эрсдэлтэй. Улиасны унгирал нь салхины тусламжтайгаар агаараар дамжин тархдаг учир коронавирусийн халдвар зөөвөрлөгдөх өндөр эрсдэлтэй" гэж ОХУ-ын дархлаа судлаач, харшлын эмч, анагаахын шинжлэх ухааны доктор Надежда Логинина мэдээлжээ.
 

Коронавирус улиасны унгирлаар дамжин халдварлах эрсдэлтэй
2020-05-12 16:01:29
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ