Баасан, 2024-04-26
Урт цагааны нэгдүгээр корпусыг нийслэлийн өмчөөс хаслаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Нийслэлийн өмчтэй холбоотой хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан барилгуудыг шинээр өмч бүртгэлд оруулах мөн ашиглалтын шаардлага хангахаа больж, акталсан барилгуудыг өмчөөс хасах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 88 дугаар сургуулийн спорт заал, мөн дүүргийн лаборатори 142 дугаар сургуулийн барилга, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зургаан гүний худаг, Баянзүрх дүүргийн нутагт гурван худаг  зэрэг нийт таван тэрбум гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий 12 барилга, байгууламжийг нийслэлийн өмчид шинээр бүртгэн авчээ. 
Харин мөн дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бяцхан тэмүүлэл” клиник сувиллын барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, нийслэлийн өмчөөс хасах, “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус болох 1,584.0 м2 талбай бүхий барилгыг акталж, нийслэлийн өмчөөс хасах, Баянгол дүүргийн прокурорын газрын барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, Нийслэлийн өмчөөс хасах  саналыг тус тус дэмжсэн байна. 

Урт цагааны нэгдүгээр корпусыг нийслэлийн өмчөөс хаслаа
2020-05-12 18:01:56
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ