Бямба, 2024-04-20
Коронавиурсийн эерэг мэдээгүй сөрөг өдөр

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.013/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 266 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй байна. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7, ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 5 хүнээс шинжилгээ авахад сөрөг гарсан байна. 
Эмч, ажилтнууд голомтот газраас буюу ОХУ-аас ирэх оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулахад анхаарч ажиллаж байгаа аж. 
Олон улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн тохиолдлын тоогоор АНУ, ОХУ, Их Британи, Герман, Турк, Франц улс эхний аравт жагсаж байна. ОХУ-д дахин 11 мянга гаруй тохиолдол нэмж бүртгэгдэн нийт халдварын тоо 232 мянгад хүрчээ. 
 

Коронавиурсийн эерэг мэдээгүй сөрөг өдөр
2020-05-13 11:48:41
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0