Бямба, 2024-04-20
Цэцэрлэгийн багш нарын цалинг нь хасахгүй байхыг шаардаж жагслаа

Хувийн цэцэрлэгүүдийн багш, ажилчид хувьсах зардлыг олгохгүй болсон Сангийн сайдын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж тус яамны гадна жагсаж байна. 
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Мөнх-Алдар: Өнөөдрийн байдлаар хувийн цэцэрлэгүүдэд төрөөс олгодог тавдугаар сарын санхүүжилтийг бүрэн зогсоосон. Цэцэрлэгт хамрагдаж буй нэг хүүхдэд ногдох цэцэрлэгийн хувьсах зардал сарын 80 орчим мянган төгрөг байдаг.  Хувийн цэцэрлэгүүдийн хэд хэдэн холбоод байдаг. Эдгээр холбооны зүгээс нааштай шийдвэр гаргатал тэмцэнэ. Хэрвээ энэ байдлаараа ирэх намартай золговол 40 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй цоожтой хаалганы цаана үлдэнэ. Хувийн цэцэрлэгийн багш нар өнгөрсөн дөрөвдүгээр сар хүртэл  цалингаа авсан. Одоо энэ сараас эхлэн цалин, амралтын мөнгө авч чадахгүй байдалд хүрлээ” гэв. 
Хувийн цэцэрлэгүүдэд үйл ажиллагаа явуулаагүй учраас төрөөс санхүүжилт өгөх боломжгүй. Мөн энэ оны эхний гурван сар хууль зөрчиж цалин авсан байна. Үүнийг буцаан төвлөрүүлэх ёстой гэсэн албан бичгийг хүргүүлсэн аж. Улсын хэмжээнд бүх боловсролын байгууллага үйл ажиллагаагаа цахимаар явуулсан. Гэтэл улсын сургууль, цэцэрлэг хууль зөрчөөгүй, хувийн хэвшлийнхэн хууль зөрчсөн гэж ялгаварлан гадуурхаж болохгүй хэмээн үзэж байгаа аж. Иймээс ч багш нарын цалинг хасахгүй байх албан шаардлагыг сангийн яаманд өгсөн бөгөөд өнөөдөр ийнхүү албан шаардлагынхаа хариуг авахаар жагсаад байгаа аж. 
 

Цэцэрлэгийн багш нарын цалинг нь хасахгүй байхыг шаардаж жагслаа
2020-05-19 12:13:08
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0