Бямба, 2024-04-20
Шатахууны үнийг 100 орчим төгрөгөөр бууруулна

Шатахууны хангамж үнэ тарифыг тогтворжуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд: 
1. Шатахууны хангамж, үнэ тарифыг бууруулах, тогтворжуулах талаар Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралттай холбоотойгоор шатахууны үнийг  энэ сараас дахин бууруулах /ингэхдээ 100 орчим төгрөгөөр бууруулах/, цаашид зургаан сарын хугацаанд дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөн ч жишиг үнийг тогтвортой барих.
2. Мөн 2014 оноос хойш шатахууны жижиглэнгийн үнийн тооцооллын жишиг буюу аж ахуйн нэгж байгууллагуудын зардлын өртгийг цалин хөлс, валютын ханшийн өсөлт зэргийг харгалзан литр тутамд дунджаар тав хүртэл төгрөгөөр нэмэгдүүлэх 
3. Шатахууны үнэ 300-400 төгрөгөөр буурсантай холбогдуулан мөн дахин бууруулах болж байгаа тул бусад шатахууны үнийг даган өссөн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг бууруулах ажлын хэсгийг байгуулах зэрэг шийдвэрийг тус тус гаргалаа.   
 

Шатахууны үнийг 100 орчим төгрөгөөр бууруулна
2020-05-19 15:58:18
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0