Мягмар, 2024-04-23
Насны хишиг болон бусад тэтгэмжийг цахим системээр олгоно

ХНХ-ийн сайд С.Чинзориг үүрэг болгосны дагуу нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах болсон. Үүний хүрээнд “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг хөгжүүлж байгаа бөгөөд одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү систем бүрэн нэвтэрснээр иргэд ТҮЦ машин ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой болно. “Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам”-ыг Засгийн газар сая баталлаа. Иймээс ирэх зургадугаар сараас эхлэн Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг цахим системээр олгох бэлтгэл ажил хангагджээ. 


Насны хишиг болон бусад тэтгэмжийг цахим системээр олгоно
2020-05-29 09:29:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0