Пүрэв, 2024-04-25
Цемент ачсан ачааны машин осол гаргаж, 14 машин мөргөжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 хороо буюу Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоо орчимд өнөөдөр /2020.06.06/ цемент ачиж явсан ачааны автомашин осол гаргаж, 14 машин мөргөжээ. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй гэдгийг албаныхан мэдээллээ. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад “Цемент ачиж явсан "Шаланз" маркийн машины тормоз ажиллагаагүй болсны улмаас 14 машин, шалган нэвтрүүлэх пост мөргөж осолдсон. Ослын улмаас ачааны машин хоёр хуваагдаж, хоёр хүн гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Хүний амь эрсдээгүй. Дуудлагын дагуу нийслэлийн аврах 105 дугаар ангийн найман алба хаагч, хоёр машинтай ажиллаж байна” гэдэг мэдээллийг өглөө. 
Өлзийт хороолол, Төв аймаг руу чиглэх хөдөлгөөн ослын улмаас хаагдаж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн учраас жолооч нар тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхаарж байна.
 
 

Цемент ачсан ачааны машин осол гаргаж, 14 машин мөргөжээ
2020-06-06 15:58:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ