Баасан, 2024-04-26
Д.Нямхүү: 10 оюутан эдгэрлээ

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 20, Дархан-Уул аймгийн салбар лабораторид мөн 20, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан дөрөв, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүнд тус бүр давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Өнөөдөр 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр иргэд нь 18-25 насны оюутнууд аж. Сидней-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 262 зорчигч ирсэнээс хоёр хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарлаад байна. 
Олон улсын хэмжээнд 216 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. 7 сая 184 мянган хүн халдвар авч, 408 мянган хүн нас барж, 3,2 сая хэвтэн эмчлүүлж байгаа бол 3,5 сая хүн эмчлэгдэж гарсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 102 мянган тохиолдол нэмж бүртгэгдэж,  2000 гаруй хүн нас  барсан байна.  АНУ-д 17900  шинэ тохиолдол, 474  нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразилд 15600 гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ. 

 


Д.Нямхүү: 10 оюутан эдгэрлээ
2020-06-09 12:07:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ