Баасан, 2024-04-26
БНЭУ-аас 251 иргэн эх орондоо ирлээ

Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 07:58 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 251 иргэн  ирсэн бөгөөд  Лаос улсаас 10, Энэтхэгээс 6 иргэн, 6 лам багш, Лао хотоос 229 ламхай багтаж байгаа юм. Иргэдийг ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэнтий”,  “Оринтал” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана. Лам хүүхдүүдийн тусгаарлах байранд байх хугацааны зардлыг Хүүхэд хамгааллын сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна. 
Мөн энэ сард нийт 9 тусгай нислэгээр гадаадаас 2300 гаруй иргэнээ татан авахаар төлөвлөсөн. Энэ сарын 6-нд Австралийн нислэгээр 262, 10-нд Казахстанаас 157, 11-нд Японоос 258 иргэнээ татан авсан бол өнөөдөр Энэтхэг, Лаос улсаас 251 иргэн ирлээ. Энэ сарын 17, 18-нд БНСУ-ын Сөүл хот, 19-нд ХБНГУ-ын Франкфурт,  21-нд АНУ руу нислэг үйлдэнэ. Үүнээс гадна энэ сарын 20-нд Зүүн өмнөд Ази руу тусгай онгоц нисгэхээр судалж байгаа аж. 

БНЭУ-аас 251 иргэн эх орондоо ирлээ
2020-06-13 10:51:47
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ