Баасан, 2024-03-29
Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо

Өчигдөр Нийслэлийн онцгой комиссын ээлжит хурал болж сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооны улмаас ус зайлуулах байгууламжид үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлуудад авсан арга хэмжээ тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн.
 
Хурлаар хэлэлцсэн СБД-ийн 5 дугаар хороо УБЦТС ТӨХК-ны эзэмшлийн 6000 гаруй айл өрх, 1000 гаруй ААН-үүдийг хангадаг 35/6кВ-ын Дөрвөн зам дэд станцын 35кВ-ын кабелийн туннельд дулааны шугам дагаж ус ихээр орж байгаа асуудалд Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат зэрэг албаныхан шуурхай ажиллаж шаардлагатай арга хэмжээг аван хэвийн болголоо. Тус дулааны шугамыг энэ онд шинэчлэн солих зорилгоор Би Кей Би констракшн ХХК нь мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авалгүй автозам сүвлэсэн байсныг олж тогтоон удирдлагуудыг нь олж хариуцлага тооцон зардал, хүн хүчийг гаргуулан эвдэрсэн худгийг нөхөн сэргээлгэж тухайн өдрийн 21:00 цагт аюулгүй болгох арга хэмжээ авлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо
2020-07-08 12:30:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-07-08 14:57:09
    zochin : dabarsan yum be