Баасан, 2024-03-29
Тарваганы мах идэж, ХӨСҮТ-д тусгаарлагджээ

Улсын хэмжээнд тарваган тахлын сэжигтэй 6, батлагдсан 3 тохиолдол, 1 нас баралт бүртгэгдээд байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт байгааг бүртгэсэн. Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлд  тавьж буй хяналт шалгалтын талаар холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийсэн. Нийслэлийн цагдаагийн газраас тарваган тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж ажиллаж байгаа. Ингэхдээ жолооч нарын тээшинд шалгалт хийсээр байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 120 нойтон тарвага нэвтрүүлэх гэж оролдсон зөрчил бүртгэгдсэн байна. 

Сүүлийн жилүүдэд гарч буй тарваганы мах агнасан тохиолдлууд хүнсэнд хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалтаар ашиглаж байгаад амь насаа алдсан тохиолдол олон бүртгэгдснийг албаныхан иргэдэд анхааруулав. Тиймээс иргэд  тарваганы мах идсэн бол нууж, оношоо төөрөгдүүлэхгүй байхыг ХӨСҮТ-ийн Н.Цогбадрах сэрэмжлүүллээ. Тэрбээр "Тарваганы мах идсэнээ нуун, оношоо төөрөгдүүлж, эмнэлгийн ажилтнуудыг эрсдэлд оруулсан тохиолдол гарсан. Иргэд хайхрамжгүй байдлаасаа болж тарваган тахлаар өвдөж байна. Улмаар эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Тарваган тахлын эрсдэлд өртсөн тохиолдлууд илэрч байна.Тарваганы махыг  хүнсэнд хэрэглэхээс гадна  эрүүл мэндэд сайн гэх ташаа мэдээлэлд итгэж болохгүй" гэж анхааруулав. 


Тарваганы мах идэж, ХӨСҮТ-д тусгаарлагджээ
2020-07-20 11:38:20
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ