Пүрэв, 2024-04-18
Бүх шатны боловсролын байгууллага даваа гаригаас хэвийн горимоор хичээллэнэ

Өндөржүүлсэн бэлэн байдлыг аравдугаар сарын 31-нийг дуустал буюу арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэжлүүлэхээр болсон. Ингэхдээ улс орон дотроо шинэ коронавирусийн халдварыг алдаагүй байдлыг үндэслэн урлаг спорт, олон нийтийн арга хэмжээг, үйлчилгээний газрууд,  бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхээр Засгийн газраас  шийдвэрлэсэн билээ.
 
Тиймээс энэ сарын 21-нээс эхлээд их дээд сургууль, сургалтын төв зэрэг бүх шатны боловсролын байгууллага хэвийн горимд шилжинэ. Их дээд сургуулийн үйл ажиллагааг аравдугаар сарын 4-нөөс эхлүүлнэ гэж тооцоолж байсан билээ. 
 
Түүнчлэн есдүгээр сарын 16-наас эхлээд  бүхий л үйлдвэр үйлчилгээний арга хэмжээ мөн урлаг, спортын бүх арга хэмжээ хэвийн горимд шилжээд байна. 

Бүх шатны боловсролын байгууллага даваа гаригаас хэвийн горимоор хичээллэнэ
2020-09-19 16:35:58
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ