Мягмар, 2024-04-23
Коронавирусийн халдварын тохиолдол нэгээр нэмэгдлээ

Өнөөдөр /2020.09.22/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 453 сорьцод шинжилгээ хийсэн байна. Эдгээрээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.

 
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдол 313-д хүрлээ. Үүнээс 302 хүн эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа 11 хүн байна. Эмчлэгдэж буй хүмүүсийн 4 нь биеийн байдал хүнд, 7 нь хөнгөн.
Эдгэрсэн 302 хүний 8 нь хяналтад, 7 нь гэрийн ажиглалтад, 287 хүний тусгаарлалт, ажиглалтын хугацаа дуусжээ.

Коронавирусийн халдварын тохиолдол нэгээр нэмэгдлээ
2020-09-22 11:44:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0