Баасан, 2024-04-19
"Эрүү шүүлтээс ангид байх эрх" сургалт зохион байгуулагдаж байна

Манай улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж ороод 20 жилийн ойтой золгож байна.  Өнөөдөр  Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Засгийн газарт НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс 2017 онд өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн эрүү шүүлттэй тэмцэх албанд ажиллах боловсон хүчнийг чадавхжуулах, хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх зорилгоор тус газрын мөрдөгч, албан хаагчдад хүний эрхийн мэргэшүүлэх сургалтыг  зохион байгуулж байна. 
 
"Эрүү шүүлтээс ангид байх эрх"  нэртэй уг сургалтыг нээж, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Баянтүмэн үг хэлэхдээ "Хамтын ажиллагааны хүрээнд хийж байгаа энэ сургалт цаг үеийн хэрэгцээтэй, үр дүнтэй арга хэмжээ байх болно" гэсэн бол ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг "Төрд тангараг өргөсөн та бүхний өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөг болгох чухал хэм хэмжээг сургалтаас эрэлхийлнэ" гэв.
 
 Уг сургалтыг цаашид үе шаттайгаар үргэлжлүүлэн явуулах юм байна.

"Эрүү шүүлтээс ангид байх эрх" сургалт зохион байгуулагдаж байна
2020-09-25 12:44:38
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ