Бямба, 2024-04-20
Зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс түлж байсан долоон ААН-ийн 247 тонн өнжмөл нүүрсийг хураан "Амгалан дулааны станц"-д төвлөрүүлжээ

Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Цагдаагийн Ерөнхий Газар//ЦЕГ, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар/НМХГ/ хамтран Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар урьдчилан сэргийлэх  хяналт шалгалт хийж байна.

 

Шалгалтын үеэр нэр бүхий долоон аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс түлсэн зөрчил илэрлээ.

Иймд эдгээр аж ахуйн нэгжийн өнжмөл 247.2 тонн түүхий нүүрсийг улсын /ахлах/ байцаагчийн актаар хураан авч, "Амгалан дулааны станц"-д  төвлөрүүллээ.

Мөн  агаар хамгаалах төхөөрөмж  ажиллуулах журам зөрчсөн хоёр аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын торгуулийн арга хэмжээ авлаа гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас мэдээлэв.


Зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс түлж байсан долоон ААН-ийн 247 тонн өнжмөл нүүрсийг хураан "Амгалан дулааны станц"-д төвлөрүүлжээ
2020-11-05 10:47:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0