Бямба, 2024-03-30
Согтуу жолооч цагдаагийн алба хаагчийг мөргөж, амь насыг нь хохироожээ

 Сонгинохайрхан дүүргийн IV хороонд өнгөрсөн шөнө согтуу жолооч албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, өнгөрсөн шөнийн 00:00 цагийн орчим Их нарангийн зам дээр машиныхаа дугуйг солихоор тээшээ онгойлгон зогсож байсан цагдаагийн ажилтныг согтуу жолооч мөргөж, машинтай нь хавсарснаас газар дээрээ нас баржээ.

Талийгаач албан ажилтай явсан боловч хувийн машинаараа явж байжээ. Учир нь хороо хэсгийн байцаагч нарт албаны машин байдаггүй бөгөөд тэд хувийн машинаараа албан ажлаа гүйцэтгэдэг байна.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийг цагдаагийн газар шалгаж байна.


Согтуу жолооч цагдаагийн алба хаагчийг мөргөж, амь насыг нь хохироожээ
2020-11-05 16:21:09
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-09 11:35:47
    Зочин: Согтуугаар машин бариад байгаа жолооч нарт авах арга хэмжээгээ чангалмаар байна шүү дээ. Хайран залуу хүн, ардаа үр хүүхэд, гэрбүл, аав ээжийтэй л байгаа даа. Өглөө гараад орой ирнэ гээд харж, хоолыг нь тавиад хүлээж суухад хэзээ ч ирэхгүй явчихжээ гэдгий нь мэдэх ямар аймаар, хэцүү юм бэ. Ар гэрт цагдаагийн байгууллага туслаасай