Пүрэв, 2024-04-25
А.Амбасэлмаа: Халдварын 31 шинэ тохиолдол илэрч, орон нутгийн байршилтай 72 тохиолдол боллоо

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.

2020 оны 11 сарын 18-нд  1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний шинжилгээнд коронавирус илэрч,1359 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Дорнод аймгийн лабораторид тандалт судалгааны зорилгоор 32 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Алтанбулагийн боомтоор 11-р сарын 16-ны өдөр орж ирсэн тир машины 30  жолоочоос 7 жолоочийн давтан шинжилгээнд вирус илэрлээ. Монгол Улсад бүртгэгдээд байгаа коронавирусийн голомт 18-нд хийсэн шинжилгээгээр

  • Дархан-Уул аймагт 3,
  • Сэлэнгэ 4,
  • Дорноговь 1,
  • Орхон 13,
  • Улаанбаатарт шинээр 3 тохиолдолд вирус илэрсэн. 

Нийт УБ болон таван аймагт голомтлон вирус илэрсэн.

  • Улаанбаатарт нийт 14,
  • Орхон 13,
  • Сэлэнгэ 28
  • Дархан-Уул 11,
  • Говьсүмбэр 1,
  • Дорноговь 1 
  • Улаанбаатар төмөр замын хавьтлуудын дундаас 4, нийт шинээр бүртгэгдсэн орон нутгийн байршилтай голомтод 72 тохиолдол болоод байна. Батлагдсан 505, эдгэрсэн 329, ажиглалтад  17 хүн байна.

 


А.Амбасэлмаа: Халдварын 31 шинэ тохиолдол илэрч, орон нутгийн байршилтай 72 тохиолдол боллоо
2020-11-19 11:26:06
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ