Баасан, 2024-03-29
З.Мэндсайхан: Махны 40, будааны 57 хоногийн нөөц бий

Covid-19-ийн цар тахалтай холбоотойгоор улсын хэмжээн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд буй. Үүнтэй холбоотойгоор хүнсний хангамж, нөөц дутагдах уу гэсэн асуулт гарч байгаа ч албаныхан хүнсний хомсдол үүсэхгүй гэж тодотгож буй. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн талаар мэдээлэл өглөө. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Хүнсний хангамж, нөөцийн хувьд хангалттай байгаа. Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн хариу төлөвлөгөөний дагуу бүх нөөцөө бүрдүүлсэн. Тоон мэдээллийг гишүүдэд бичгээр өгсөн байгаа. Нийтэд ил зарлахгүй байгаа нь нөөцлөлийн тоо хэмжээтэй холбоотой хий хомсдол үүсчихвий, сандрахвий гэдэг үүднээс болгоомжлол байсан” гэлээ. З.Мэндсайхан сайдын хэлснээр,
 
Мах 11 мянга 690 тонн буюу 40 хоног нөөц
Гурил, гурилан бүтээгдэхүүн 166 хоног
Төрөл бүрийн будаа 57 хоног
Хуурай сүү 30 хоног
Өндөг богино хугацаанд хадгалдаг хүнс учир 2 хоног
Ургамлын тос 22 хоног
Төмс 316 хоног
Хүнсний ногоо 62 хоног нөөцтэй
Элсэн чихэр 60 хоног
Давс 33 хоногийн тус тус нөөцтэй байна гэдгийг танилцуулав. 
Цар тахлын хүндрэлийг даваад гарах хэмжээний нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Засгийн газар, УОК гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг бүх төрлийн будаа, ургамлын тосыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малын тэжээл ургамлын тосны түүхий эдийг импортын гаалийн татвараас чөлөөлөх, дотооддоо бий болсон энэ төрлийн бүтээгдэхүүнийг гааль НӨАТ чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон гэдгийг онцолсон юм.
 

З.Мэндсайхан: Махны 40, будааны 57 хоногийн нөөц бий
2020-11-19 13:22:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0