Пүрэв, 2024-04-18
"БЗД-ийн 25 мянга орчим иргэнийг коронавирусийн шинжилгээнд ойрын хугацаанд хамруулна"

БЗД-ийн 4, 10-р хорооны 25 мянга орчим иргэнийг ойрын хугацаанд коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болжээ. 
 
Долоо хоногийн хугацаанд тус дүүргийн нийт 28 хорооны 7505 хүнд шинжилгээ хийжээ. Тодруулбал 6500 хүнд түргэвчилсэн, 1005 иргэнд PCR шинжилгээг хийхэд 12 хүний хариу ЭЕРЭГ гарчээ. Тиймээс иргэдээс шинжилгээ авахаар БЗД-ын 5 төв, 15 цэгийг ажиллуулж байгаа аж. 
 
БЗД-ийн иргэд дүүргийн 1900-1063 дугаарт хандан хаана хэрхэн шинжилгээ өгөх талаарх зөвлөгөө авах, харьяа өрхийн эмнэлэгтээ хандахыг БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх хэллээ. 

"БЗД-ийн 25 мянга орчим иргэнийг коронавирусийн шинжилгээнд ойрын хугацаанд хамруулна"
2020-11-23 11:47:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ