Пүрэв, 2024-04-25
А.Амбасэлмаа: Улс даяар халдвар тарах эрсдэл ӨНДӨР байна

Салбар бүрийн мэргэжилтнүүдийг багтаасан 35 хүний бүрэлдэхүүн бүхий ажлын хэсгийн хийсэн эрсдлийн үнэлгээгээр манай улс даяар коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр хэмээн үнэлэгдээд байгаа болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа энэ талаар “Коронавирусийн халдвар олон нийтийн дунд тархах эрсдлийн үнэлгээг хийхэд бусад орон нутагт, улсын хэмжээнд тархах эрсдэл өндөр байна гэж гарсан. Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр эмч мэргэжилтэн, судлаач болон ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, БШУЯ, МҮХАҮТ болон 35 хүн оролцсон баг эрсдлийн үнэлгээг хийсэн. 

Иймд өнөөдрийн хэрэгжүүлж буй арга хэмжээг үргэлжлүүлэх, тандах, судлах, шинжлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулах шаардлага тулгарч байгааг ард иргэд маань ойлгохыг хүсье. Эрсдлээс сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэйг ойлгох хэрэгтэй” гэлээ.


А.Амбасэлмаа: Улс даяар халдвар тарах эрсдэл ӨНДӨР байна
2020-11-23 12:05:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ