Пүрэв, 2024-04-25
Эмнэлгүүдэд халдваргүйжүүлэх антисептик бүтээгдэхүүнийг гардууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Жоби констракшн" ХХК хамтран П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн төвүүдэд бүх төрлийн гадаргууг ариутгаж халдваргүйтгэх антисептик бүтээгдэхүүнийг гардуулан өглөө.

Антисептик нь хлор агуулаагүй, гадаргууг 99,9% ариутгаж халдваргүйтгэдэг бүтээгдэхүүн бөгөөд "Жоби констракшн" ХХК олон улсын стандартад нийцсэн ХБНГУ-ын шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүний патент эзэмших эрхийн дагуу эх орондоо үйлдвэрлэж эхлээд байгаа юм. Хүнд цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэж буй эмч, сувилагч нар болон эрүүл мэндийн салбарынхаа хамт олонд хандив тусламж үзүүлсэн байгууллага хамт олонд гүн талархаж буйгаа илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай


Эмнэлгүүдэд халдваргүйжүүлэх антисептик бүтээгдэхүүнийг гардууллаа
2020-12-02 11:13:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-21 21:33:41
    Зочин: бүх эмнэлгүүд халдвар хамгаалалт маш муу ш дээ
Шинэ мэдээ