Лхагва, 2024-04-24
Я.Содбаатар: Эдийн засаг, иргэдийн амьжиргааг бодоод боомтуудыг бүрэн хааж болохгүй байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулахдаа боомтууд дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
 
Шадар сайд Я.Содбаатар: "Сүхбаатарын төмөр замын боомт, Алтанбулагийн авто замын боомтоор дамжиж халдвар орж ирсэн. Манайд хойд хөрш ОХУ-ын хил дагуу халдварын нөхцөл байдал хяналтгүй шахам байна. Тийм учраас өндөр эрсдэлтэй гэж харж байна. Тиймээс Сүхбаатар, Алтанбулаг боомт, Дорнодын Эрээнцавын боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуурын авто замын боомтуудыг иргэдийн эдийн засаг санхүү иргэдийн амьжиргааг бодож зайлшгүй бүрэн хааж болохгүй байна.
 
Жишээ нь Цагааннуур боомтоор манай баруун бүс нутгийн нефть бүтээгдэхүүний 75 хувийг авдаг. Хэрвээ хаачихвал баруун талын нефть бүтээгдэхүүн литр тутамдаа 150-250 төгрөгөөр нэмэгдэх магадлалтай байна. Эрээнцавын боомт зүүн гурван аймгийг нефтиэр хангадаг.  Сүхбаатар боомт, Алтанбулаг боомт Европ, Орос зэрэг хойд зүгийн нутагтай харьцаж байгаа боомт учраас бүрэн хааж болохгүй байна. Тийм учраас тодорхой үе шаттайгаар үйл ажиллагаа явж байна. Энэ боомтуудад хяналт тавих ажлын хэсгүүд эхнээсээ томилогдож байна. Энэ боомтуудад 10 хоногийн хугацаатай ажиллана.
 
Замын-Үүд боомтонд халдвар гарсан учраас ажлын хэсэг ажиллаж байна. Шивээхүрэн, Гашуунсухайтад ажлын хэсэг ажиллаж байна. Эрүүл эрсдэлгүй бүс байгуулах ажил Өмнөговь аймагт хийж байна. Энэ хүрээнд экспортын гол бүс нутаг руу хөдөлгөөнийг хязгаарлах, хянах дотоодын цэрэг, хууль хүчний байгууллагаар хамгаалж, дотор нь ажиллаж байгаа ажилтнууд, жолооч нарыг шинжилгээнд хамруулж байна.
 
Орхон аймагт халдварыг цурманд оруулсан. Эрдэнэт үйлдвэрийн 6600 гаруй ажилтнуудыг шинжилгээнд хамруулж, ямар нэг халдвар илрээгүй. Энэ хугацаанд экспортоо тасалдуулахгүй байх тал дээр ажиллаж байна "гэлээ.

Я.Содбаатар: Эдийн засаг, иргэдийн амьжиргааг бодоод боомтуудыг бүрэн хааж болохгүй байна
2020-12-02 12:48:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0