Пүрэв, 2024-03-28
УИХ-аас Ц.Анандбазарыг хамгаалж, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх боломжгүй гэлээ

"Me too" хөдөлгөөн болон нэр бүхий сэтгүүлчид УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг эгүүлэн татах асуудлаар УИХ-ын дарга болон УИХ-ын ёс зүйн байнгын хороонд шаардлага хүргүүлсэн. УИХ-ын даргын хувьд Ц.Анандбазарын асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үүргийг Ёс зүйн байгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгч, уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж, олон нийтэд мэдээлэх нь зөв гэж өөрийн цахим хаягуудаараа мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сонинд өгсөн ярилцагаараа дамжуулан "Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа бол үүнийг ёс зүйн хүрээнд шийдэхгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг иргэний хүсэлтээр манай байнгын хороо шийдэхгүй" гэсэн байна. 


УИХ-аас Ц.Анандбазарыг хамгаалж, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх боломжгүй гэлээ
2021-05-03 12:07:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ