Баасан, 2024-03-29
Наймдугаар сарын 1-нээс гүйлтээ эхлүүлсэн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1,021 километр замыг туулжээ

Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам 46 дахь өдрийн гүйлтээрээ 1,021 км замыг туулж, Сэлэнгэ аймгийн "Ээж мод" гэдэг газарт иржээ.

Тэрбээр "Хилийн 0108 дугаар ангиас наймдугаар сарын 1-нд холын зайн гүйлтээ эхлүүлээд энд ирлээ. Үлдсэн замаа амжилттайгаар туулж дуусгана.

Гүйлтийн хугацаанд намайг дэмжсэн ангийн захирагч болон ХХЕГ-ын хамт олон, замын турш дэмжиж угтан авч, үдэн гаргасан бүх хүмүүст баярласнаа илэрхийлье. 

Үлдсэн замаа саадгүй туулаад очих болно гэдгээ хилчиддээ амлаж байна" гэлээ.

Ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Сэлэнгэ аймаг хүртэл 1,100 километрийн холын зайд гүйхээр замдаа гарсан юм.

Тэрбээр Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1,100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцжээ.


Наймдугаар сарын 1-нээс гүйлтээ эхлүүлсэн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1,021 километр замыг туулжээ
2021-09-15 11:52:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ