Бямба, 2024-04-20
​Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны үнийг багадаа 20 хувиар нэмэх шаардлагатай байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн үзэл баримтлалыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Ерөнхий сайдын танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Асуулгад Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цахилгаан дулааны үнийг нэмэх шаардлагатай гэлээ.

Тэрээр “Эрчим хүчний тухай хуулиар цахилгаан, дулааны үнийг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцдаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос хамгийн сүүлд өгсөн мэдээллээр түүхий эдийн үнэ өсөж байгаатай холбоотойгоор цахилгаан дулааны үнийг дор хаяж 20 хувиар нэмэгдүүлэх тооцоо танилцуулсан. Ер нь цахилгаан дулааны үнийг нэмэхгүй бол үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Чадлын дутагдалд орж эхэлсэн гэдгийг бид мэдэж байгаа. Чадлын дутагдлаас гарах, хөрөнгө оруулалтыг нэмэхийг гацааж байгаа зүйл бол төрөөс цахилгаан дулааны үнийг хатуу барьж байгаатай холбоотой. Тиймээс цахилгаан дулааны үнийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа” гэлээ.


​Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны үнийг багадаа 20 хувиар нэмэх шаардлагатай байна
2021-10-14 16:24:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0