Лхагва, 2024-04-24
Монголын анхны дижитал бонд МОНПЭЙ БОНД 35 минутад арилжаалагдаж дууслаа

Монголын анхны дижитал бонд болох Монпэй бондын анхдагч арилжаа өнөөдөр 08:00 цагт нээгдэж, 35 минутын дотор амжилттай арилжаалагдаж дууслаа. Монпэй бондыг авахдаа хэрэглэгч ганцхан товч дараад хэдхэн секундын дотор цахим мөнгөөр худалдан авалт хийсэн нь дижитал бондын хамгийн гол онцлог байсан юм.

Mонпэй бонд арилжаалагдах хугацаанд 92 мянган хэрэглэгч системд хандсан бөгөөд системийн найдвартай ажиллагааг Мобиком Корпорацийн инженер техникийн ажилтнууд маш өндөр түвшинд хангасан тул техникийн ямар нэгэн зогсолтгүйгээр хэрэглэгчид үйлчилгээгээ авч чадсан. Мөн Мобифинанс ББСБ нь “Сэндбокс”-ын журмын хүрээнд зохицуулалт хийж, нэг удаагийн цахим мөнгөний гүйлгээний хязгаарыг нэмэгдүүлсэн нь хэрэглэгчдэд үйлчилгээ авахад илүү хялбар болгожээ.

Мобифинанс ББСБ ХХК нь нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,000 ширхэг нээлттэй бондыг 12 сарын хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэйгээр худалдаанд гаргасан билээ. Тэд бондын арилжааг Монголд анх удаа дижитал шийдлээр хэрэгжүүлсэн нь технологийн шийдлийг иргэдэд илүү ойртуулж, илүү олон хүнийг хамруулах зорилготой байсан. Дижитал гэж онцолж байгаагийн хувьд хэрэглэгч үнэт цаасны данс нээлгэхээс эхлээд хугацааны эцэст өгөөж авах хүртэлх бүх шат дамжлага Monpay апликейшн дээр хийгдэх юм.

Ийнхүү Мобифинанс ББСБ нь дижитал технологиор дамжуулан хөрөнгийн зах зээлийг иргэдэд илүү ойртуулж, 5 хоногийн хугацаанд явагддаг бондын худалдан авалтыг Мonpay апп ашиглан, цахим мөнгөөр хийх боломжтойг амжилттай батлан харууллаа.


ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН ШИЙДЭЛ


Монголын анхны дижитал бонд МОНПЭЙ БОНД 35 минутад арилжаалагдаж дууслаа
2021-11-08 11:56:39
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0