Пүрэв, 2024-04-25
Цахилгаан, дулаан хогны мөнгөний хөнгөлөлтийг зургаан сар хүртэл дахин сунгах уу

Монгол Улсад "Ковид-19"-ийн халдвар дотоодод бүртгэгдээд жил болж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар, УОК-оос хэд хэдэн удаагийн хатуу хөл хорио тогтоож, цар тахлыг намжаах оролдогууд хийсэн ч хүн амын дунд өргөн тархлаа. Олон сар хөл хорихдоо Засгийн газраас тодорхой хөнгөлөлтийн арга хэмжээг авч, хэрэгжүүлсэн билээ.

Үүний нэг нь айл өрх, ААН-үүдийн дулаан цахилгаан, хогны мөнгийг төрөөс зургаан сарын хугацаанд хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Эл шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дахин зургаан сараар сунгаж, 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ээр дуусгавар болгохоор шийдвэрлэсэн юм. Айл өрх, зарим ААН-ийн дулаан, цахилгаан хогны мөнгийг төрөөс санхүүжүүлэх зардлыг "Эрдэнэт" үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлж буй. Зургаан сарын зардал нь 650 тэрбум төгрөг бөгөөд Засгийн газраас бүтэн жил дулаан, цахилгаан, хогны мөнгийг хөнгөлөхөд 1.2 их наяд орчим төгрөгийг зарцуулж байгаа гэсэн үг. 

Тэгвэл Засгийн газар, эрх баригч намын бүлэг айл өрхүүдийн цахилгаан, дулаан, хог, шахмал түлшний хөнгөлөлтийг он гараад дахин зургаан сараар сунгах асуудлыг ярьж, олон талаас нь судалж байгааг эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ санхүүжилтийг хаанаас шийдвэрлэх, хамрах хүрээг илүү нарийвчлан тогтоох зэрэг асуудлыг судалж байгаа юм байна. 

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн зогсонги байдал, үнийн өсөлттэй энэ үед төрөөс цахилгаан, дулааны үнийг хөнгөлж байгаа нь иргэд, ААН-үүдэд бодит дэмжлэг болж байгаа нь гарцаагүй. Гэхдээ энэхүү хөнгөлөлтийн арга хэмжээг урт хугацаанд үргэлжлүүлэхэд төрд их хэмжээний дарамт ирнэ, санхүүжүүлэх боломж ч хомс. Энэ жилийн санхүүжилтийг "Эрдэнэт" үйлдвэрийн завсар ашиглалтад хэрэглэх эх үүсвэрээр нөхсөн. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт" үйлдвэрийн ашиглалтын зардлыг нэг удаа хэрэглэчихсэн гэсэн үг. Ирэх жил дахиад "Эрдэнэт" үйлдвэрээс их наяд гаруй төгрөг гаргах боломжгүй л болов уу. Хэрвээ дахин сунгах бол санхүүжилтийг хэрхэн, хаанаас гаргах нь хамгийн чухал юм. 


Цахилгаан, дулаан хогны мөнгөний хөнгөлөлтийг зургаан сар хүртэл дахин сунгах уу
2021-11-15 12:19:48
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ