Пүрэв, 2024-04-25
Ирэх долоо хоногийн Баасан гарагт бүх нийтээрээ амарна

Ирэх долоо хоногийн Баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр таарч байна. Ингэснээр нийт гурав хоног амрах нь.

 

Учир нь Баасан гараг буюу 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны 97 жилийн ой тохионо.

1924 оны намар, өвлийн заагаар Монгол нутгийн өнцөг булан бүрээс 77 төлөөлөгч Нийслэл хүрээнд цуглаж, Улсын анхдугаар Их хурлаа хуралдуулсан түүхтэй.

Тус Их хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэн баталсны дотор анхны Үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халан, төрийн эрх барих дээд байгууллагаа ард иргэд нь сонгуулиар бүрдүүлдэг Бүгд Найрамдах засаглалыг сонгосноо зарлан тунхаглажээ.

 

 

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26 бүх нийтийн баярын өдөр байна хэмээн заасан байдаг. Уг хуулийн 3.1.1-д "нийтээр тэмдэглэх баярын өдөр" гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг;

3.1.2."нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр" гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг хэлнэ хэмээн хуульчилжээ.

Үндэсний бөхийн холбооноос мэдээлснээр Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөрт зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.

 

Тэмдэглэлт баярын өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд амардаг. Одоогоор энэ талаарх хотын даргын захирамж гараагүй байна.


Ирэх долоо хоногийн Баасан гарагт бүх нийтээрээ амарна
2021-11-18 12:15:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ