Баасан, 2024-03-29
Өнөөдөр Богд Зонхов ламын Их Дүйчин ѳдѳр тохиож байна

Богд Зонхавагийн дүйчин өдөр буюу бидний нэрлэж заншснаар “Зулын 25” өнөөдөр тохиож байна. Энэ өдөр монголчууд махан хоол идэхгүй мацаг барьж зул өргөдөг.

Богд Зонхава нь Түвдэд гэлүгва ёс буюу бидний нэрлэж заншсанаар шарын шашныг дэлгэрүүлсэн ламын нэр бөгөөд сахилын нэрийг нь Лувсандагва гэдэг байжээ.  Тэрээр олон нийтэд Богд Зонхава гэдэг нэрээр алдаршсан бөгөөд түүнийг утгачилбал “сонгины ам” гэсэн үг аж.   Бурхан багшийн гэгээрэлд хүрэх гол үндсэн аргыг хүн болгонд хүртээлтэй болгож, “Их бодь мөрийн зэрэг”, “Түгээмэлийн их эзэн бурхан “Очирдарийн мөрийн зэрэг”, “Нууц бүхний утгыг сайтар ялгасан хэмээхүй” хэмээх бурхан багшийн нууц тарнийн ёсны гайхамшигт их тайлбар, нэвтэрхий толь болох бүтээлийг туурвижээ.

Монголчууд Зонхавагийн өдрийг тэмдэглэхдээ зул асааж, гэрэл өргөж буян хийдэг. Мөн өвлийн эхэн сарын 25-наас өмнө өвлийн идшээ бэлтгэдэг нь амьтны амь муулсан үйлээ өөх тосоор нь зул асааж, цайруулдаг уламжлал ч үүнтэй холбоотой юм байна.

2021-11-29 10:50:45
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0