Баасан, 2024-03-29
Маршалын гүүрнээс Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо хүртэлх унадаг дугуйн 7.2 километр зам ашиглалтад оржээ

Туул голын дагуу Маршалын гүүрнээс Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо хүртэлх унадаг дугуйн замын ажил бүрэн дууссаныг хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн энэхүү тохижилтын хүрээнд 7.2 км үргэлжлэх унадаг дугуйн зам, иргэдийн амарч суух амралтын талбай, сандал, сүүдрэвч, дугуйн зогсоол, автомашины зогсоол, замын хашлага, гэрэлтүүлэг, камер зэргийг цогцоор нь тохижуулжээ.

Олон нийтийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх эрүүл, эко орчныг нэмэх зорилготой юм.


Маршалын гүүрнээс Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо хүртэлх унадаг дугуйн 7.2 километр зам ашиглалтад оржээ
2021-12-03 11:28:43
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ