Бямба, 2024-04-20
Шатахуун тээвэрлэж яваад Хөвсгөл аймгийн Дөрөлж нуурт живсэн автомашиныг гаргахаар ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн нутагт шатахуун ачсан чиргүүлтэй автомашин Дөрөлж нуурт живсэн тухай дуудлага энэ сарын 22:35 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг өчигдөр 09:30 цагаас 18:00 цаг хүртэл зохион байгуулжээ.

Өнөөдөр 08:30 цагт ажиллагааг дахин эхлүүлсэн бөгөөд нуурын мөсний зузаан 60 сантиметр, усны гүн нь 3.1 метр байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 
 

 


Шатахуун тээвэрлэж яваад Хөвсгөл аймгийн Дөрөлж нуурт живсэн автомашиныг гаргахаар ажиллаж байна
2021-12-06 14:34:57
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0