Пүрэв, 2024-04-25
“Агаар орчны бохирдлыг бууруулах технологи-2022" үзэсгэлэн болно

“АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТЕХНОЛОГИ-2022” үзэсгэлэнг маргааш  Блю скай зочид буудлын Кристалл танхимд зохион байгуулахаар болжээ.

Үзэсгэлэнгийн үеэр байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи болон  орчны бохирдлыг бууруулах халаалт, дулаалга, эко ариун цэврийн байгууламж, бохир ус цэвэрлэх болон хог хаягдал дахин боловсруулах зэрэг шинэлэг, тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан, сурталчлах юм байна. 

“Ногоон технологи” үзэсгэлэнг 2013 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил “АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТЕХНОЛОГИ-2022”  нэртэйгээр болж, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэд технологийг олон нийтэд таниулах зорилготой байгаа аж.

 

Эх сурвалж: БОАЖЯ


“Агаар орчны бохирдлыг бууруулах технологи-2022" үзэсгэлэн болно
2022-01-27 12:44:35
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ